socialbuy.mn
Үйлчилгээний нөхцөл
Доорх нөхцөл нь SocialBuy.mn сайтаар үйлчилгээ захиалах, төлбөр хийх, захиалгын явц хянах болон асуудал гарсан үед мөрдөх ерөнхий журам юм.
1. Ерөнхий
SocialBuy.mn нь Instagram, TikTok, Facebook, YouTube, Kick, Discord зэрэг платформ дээр нийтэд нээлттэй линкээр дагагч, лайк, үзэлт болон бусад дэмжих үйлчилгээ захиалах боломжтой сайт юм.
Манай сайт таны сошиал аккаунтын нууц үг, баталгаажуулах код, аккаунтын эрх, хувийн мэдээлэл шаардахгүй. Ийм зүйл асуусан тохиолдолд захиалга өгөхгүйгээр бидэнтэй Discord-оор холбогдоно уу.
2. Захиалга өгөх нөхцөл
Захиалга өгөхдөө зөв үйлчилгээ сонгож, тухайн үйлчилгээний шаардлагад тохирсон username эсвэл линк оруулах ёстой.
Дагагч, лайк, үзэлт, subscribe авах аккаунт, хуудас, пост, видео нь захиалга дуусах хүртэл public буюу нийтэд нээлттэй байх шаардлагатай. Private, хаалттай, устсан, буруу линктэй захиалга саатах эсвэл орохгүй байх боломжтой.
Discord boost зэрэг үйлчилгээ дээр invite link нь open байх ёстой. Apply to Join буюу гишүүнээр элсэх хүсэлт асаалттай invite ашиглавал үйлчилгээ орохгүй байх эрсдэлтэй.
3. Төлбөр ба захиалгын явц
Төлбөрийг QPay эсвэл SocialBuy үлдэгдлээр хийж болно. QPay төлбөр баталгаажмагц захиалга автоматаар үйлчилгээ рүү илгээгдэнэ.
Захиалга бүрт захиалгын дугаар үүснэ. Асуудал гарвал Discord-оор захиалгын дугаараа явуулж шалгуулна уу.
Үйлчилгээний эхлэх хугацаа платформын ачаалал, сонгосон үйлчилгээний төрөл, оруулсан линкний зөв эсэхээс хамаарч өөр байж болно.
4. Чанар ба буурах боломж
Дагагч, лайк, үзэлт, subscribe зэрэг үйлчилгээ нь 100% бүр мөсөн үлдэнэ гэсэн баталгаа биш. Платформууд идэвхгүй, bot гэж үзсэн эсвэл чанаргүй аккаунтуудыг үе үе цэвэрлэх боломжтой.
Иймээс хугацааны явцад бага хэмжээгээр буурах эрсдэл байдаг. Нөхөлттэй үйлчилгээ бол тухайн үйлчилгээний боломжийн хүрээнд шалгаж зохицуулна.
Нөхөлтгүй үйлчилгээ дээр платформын цэвэрлэгээ, хэрэглэгчийн аккаунтын тохиргоо, линкний алдаанаас үүдсэн бууралтад SocialBuy.mn бүрэн хариуцлага хүлээхгүй.
5. Буцаалт
Захиалга огт эхлээгүй, алдаатай, цуцлагдсан эсвэл үйлчилгээний талаас буцаалт хийх боломжтой гэж баталгаажсан тохиолдолд буцаалтыг шалгаж шийдвэрлэнэ.
Бүртгэлтэй хэрэглэгчийн буцаалт ихэвчлэн SocialBuy үлдэгдэл рүү орно. Дараагийн захиалгадаа шууд ашиглах боломжтой.
Бүртгэлгүй хэрэглэгчийн захиалгад асуудал гарвал төлбөрийн баримт болон захиалгын мэдээллээ Discord-оор явуулж шалгуулна.
6. Хэрэглэгчийн хариуцлага
Хэрэглэгч өөрийн оруулсан линк, username, тоо ширхэг, үйлчилгээний сонголтоо шалгаж захиалга өгөх үүрэгтэй.
Буруу линк, private account, устсан пост, буруу үйлчилгээ сонгосноос үүссэн саатал, алдаа, дутуу оролтыг бид шалгаж туслах боловч бүх тохиолдолд бүрэн буцаалт хийх баталгаа болохгүй.
Манай үйлчилгээг хууль бус, бусдыг залилан мэхлэх, дарамтлах, спам хийх зорилгоор ашиглахыг хориглоно.
7. Тусламж
Захиалга удааширсан, дутуу орсон, буруу захиалга өгсөн эсвэл төлбөртэй холбоотой асуудал гарвал Discord-оор захиалгын дугаараа явуулна уу.
Бид асуудлыг шалгаж, боломжтой шийдлийг санал болгоно.
Анхаарах зүйл
Манай сайт таны сошиал аккаунтын нууц үг болон баталгаажуулах код асуухгүй. Зөвхөн нийтэд нээлттэй линк эсвэл username ашиглан захиалга хийнэ.